Thursday, July 22, 2010


Түүнтэйгээ өнөөдөр бага зэргийн үл ойлгоцол гаргаад баахан л юм болов. Ойрдоо түүнийгээ их санаад байх юм яг хажууд минь байгааг нь мэдсээр байж л санах юм.
Түүнтэйгээ найзлаад 5 сар болчихсон байна богино хугацаанд яасан ч их дассан юм бэ улам л их хайртай болоод байхийн... Сая нойр хүрэхгүй болохоор нь блогоороо нэг ороод гарий гэсэн чинь миний хайр чинь лааг хөөрхөн юм биччихсэн байна ш дээ уншаад баахан инээж уйлав... Би гэж нэг юм тийм их өрөвч юм уу жоохон л юм болбол уйлах гээд байхийн би бас 10 дүрмээ бичихээс...
  1. Хажууд нь элдэв янзаар ангалзаж тэнэг үйлдэл гаргаж болохгүй
  2. Түүнд хайртай гэдгээ байнга мэдрүүлж, эрхлэж эрхлүүлж бай
  3. Дургүй байхад нь бүү хүчил, дуртай зүйлийг нь хамтдаа хийж бай
  4. Уурласан үед нь арга эвийг нь яаж хийж байгаад олж уучлалт гуйж бай
  5. Тэр их олон ааштай болохоор тэр болгоныг нь ойлгож тааруулж харьцаж бай
  6. Тэр өөрийн үзэл бодолдоо үнэн ч болохоор зөрөх хэрэггүй
  7. Шийдвэрийг хурдан гаргаж бай яах гээд байгаа нь мэддэгдэхгүй байхад тэр дургүй
  8. Тэр хүлээх дургүй хэзээ ч хүлээлгэж болохгүй
  9. Нэг ярьсан юмаа дахин дахин ярьж залхааж түүнийг ядраах хэрэггүй
  10. Түүнд сар болгоныхоо ойгоор гэнтийн бэлэг барьж бай
Хэхэ ингээд бичээд байвал нилээн юм болох нээ тэр түргэн уурладаг, амархан гомддог, хурдан баярладаг..... ер нь тэгээд түүний төлөө л төрсөн юм шиг түүнийг хайрла! унтаж чадахгүй хэвтэж байгаад босож бичлээ юу вэ бараг үүр цайлаа одоо унтлаа....
ХАЙРАА ГОМДООСОН БОЛ УУЧЛААРАЙ ХАЙР НЬ ЗӨНДӨӨ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ ҮНСЬЕ...

2 comments:

  1. Hairtai shuu bumbaldaidaa huurhun gedeg ni. Dandaa gej bitii amlaj bai gedeg ch hair ni 1-han chamd amlaj bn
    HAirtai shuu

    ReplyDelete
  2. Сайн уу? та хоёрын бичсэн зүйлийг уншилаа үнэхээр л аз жаргалтай сайхан зүйл мэдрэгдэж байна хүний амьдралын эрээн бараан өнгөтэй тэр сайхан зургийг харж байна. илүү их зүйлийг бичээрэй Та хоёрт амжилт хүсье.

    ReplyDelete