Thursday, July 1, 2010

Hooh

Дондог, Янжмаа хоёр

Дондог, Янжмаа хоёр
Дээвэр дээр суугаад
Өвс татна
Цавуу үнэрлэнэ
Дондог Морьтой болохыг хүснэ
Янжмаа үртэй болохыг хүснэ

Дондог Зандан залуу
Янжмаа цоорхой хүүхэн
Дондог, Янжмаа хоёр
Дээвэр дээр суугаад
Өвс татна
Цавуу үнэрлэнэ
Дондог, Янжмаа хоёр руу
Засагт ханы Эрдэнэ
Зангиагаа зассаар ирнэ
Байгаль хамгаалагч
Эрдэнэ Банзан гитар үүрчээ.
Хүүхдүүд минь
Хүүхдүүд минь
Туулайн баас шиг
Тусгүй юм татах юм
Том хүний тамхи тат гээд
Дондог, Янжмаа хоёрыг
Кокайнаар дайлна.
Дондог хүү минь морьтой ч болно.
Янжмаа охин минь үртэй ч болно.
Өвс татаж
Цавуу үнэрлээд
Өөрийн хүний үр ялгаа юу байхав гэж
Өхөөрдөнө.
(Б.Галсансүх)

1 comment:

  1. хэхэхэхэ энэ шүлгийг уншсан чинь Та хоёр боддогддог байна ш дээ хэхэхэ
    Дондог, Янжмаа хоёр учраад л.....
    Тэгээд энэ 2 хүүхэдтэй болох болов уу?

    ReplyDelete