Friday, August 6, 2010

Энэ бүхнийг яана

Хайрлах хүнтэй байхын сайхныг яана
Хамгийн сайхан нь хайртайг яана
Харамлах гэж бас зовлонтойг яана

Хамт байхын хүслэнтэйг яана
Хардах гэж нэг шаналанг яана
Хаягдана гэж айхыг нь яана


Эрхлэх өврийн дулааныг яана
Эзэмдэх их хүслийг яана
Энэ бүгдийг бодохыг нь яана

Энгэртээ тэврэхийг хүсэхий нь яана
Ээнэгшсэн сэтгэлийн эмзэгийг яана
Эргэн санахад сайханыг нь яана

Энэ бүхнийг яана

Эгэлгүй сайханыг яана

No comments:

Post a Comment